Үндсэн агуулга руу очих
daivar
БоломжуудҮнэАсуулт
НэвтрэхҮнэгүй эхлэх

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн огноо: 2026 оны 10 дугаар сарын 26.

Үйлчилгээний зориулалт

Daivar нь жолоочийн хувийн дайврын бүртгэлийн цахим дэвтэр. Тээврийн зуучлагч, төлбөрийн баталгаа, ачааны даатгалын үйлчилгээ биш. Жолооч зөв мэдээлэл бүртгэж, хууль ёсны тээвэр болон харилцагчийн мэдээллийг хариуцан ашиглана.

Багц ба төлбөр

Үнэгүй багцад сар бүр 50 дайвар бүртгэх эрх өгнө. Сарыг таны бүртгүүлсэн өдрөөс тоолно, жишээ нь 10.26-нд бүртгүүлсэн бол 10.26-11.26. Сарын багц 50,000₮, жилийн багц 500,000₮ бөгөөд хүчинтэй хугацаанд бүртгэлийн тоо хязгааргүй. Танаас автоматаар төлбөр татахгүй, сунгалтыг өөрөө хийнэ. Тээврийн төлбөр нь жолоочид төлөх тусдаа төлбөр; платформ үүнийг автоматаар батлахгүй, шимтгэл авахгүй.

Урамшуулал

Та эхний удаа төлбөртэй багц авсны дараа найз, танилаа урих 8 оронтой урилгын кодтой болно. Уг хүн таны кодыг ашиглан төлбөртэй багц авснаар танд 5,000₮-ийн урамшуулал сайтад бүртгэгдэнэ. Нэг сарын турш та 5 хүн урилгаар оруулах боломжтой бөгөөд ингэснээр 25,000₮-ийг цуглуулж, уг эрхээрээ дараа сарын багцын төлбөрөөсөө хасуулах боломжтой. Уг хөнгөлөлтийг бэлэн мөнгө болгон авах боломжгүй, зөвхөн төлбөртэй багцын төлбөрөө хөнгөлүүлэхэд ашиглана. Урамшуулал бүр олгосон өдрөөсөө хойш 1 сарын дотор (жишээ нь 10.26-нд олгосон бол 11.26 хүртэл) ашиглагдаагүй бол хүчингүй болно. Нэг нэхэмжлэлийн 50% хүртэлх дүнг урамшууллаар төлнө. Сарыг таны бүртгүүлсэн өдрөөс тоолно.

Бүртгэл үүсгэх, баталгаажуулах

Бүртгүүлэх, нэвтрэх, утасны дугаараа солих үед хэрэглэгч өөрийн дугаараас 144773 дугаарт дэлгэцэнд харуулах кодыг мессежээр илгээнэ. Нэг мессежийн үнэ 150₮. Хоёр симтэй утастай бол зөв дугаараасаа илгээж байгаагаа шалгаарай.

Ашиглах орчин

Daivar үйлчилгээг ашиглахад интернет холболт шаардлагатай. Учир нь та дайвраа бүртгээд хадгалах товч дарсны дараа серверээс баталгаажуулж, үүний дараа дайврын бүртгэл үүснэ. Нээлттэй цонхоо хаах буюу хуудсыг шинэчилвэл хадгалаагүй мэдээлэл тань алга болох тул уг дайврын бүртгэлээ шинээр эхлүүлэх болохыг анхаараарай.

daivar© 2026 Daivar
Үйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоӨгөгдөл устгах
© 2026 Daivar